Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нар есдүгээр сарын 21, 26-нд АЖИЛ ХАЯХААР болжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны гишүүд Засгийн газар шаардлагын хариуг өгөөгүй тул ажил хаялт зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэж байна. 

Тэд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин нэмүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд шаардлагын хариуг энэ сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээсэн аж.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/725661740952730/

Багш нар есдүгээр сарын 30-нд Сүхбаатарын талбай болон 21 аймагт цуглаан зохион байгуулж, санал санаачилгаа Засгийн газарт хүргүүлсэн. Тиймээс тэмцлийн дараагийн хэлбэртээ орж байна. Засгийн газраас Хөдөлмөрийн маргааны шаардлагын хариуг ирүүлээгүй учраас бид ҮЭ-тэй хамтран Арбитрын шүүхэд хандах, ажлын 14 хоногт багтааж хугацаагүй ажил хаялт зохион байгуулна гэж Түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүн багш А.Санжмятав хэлэв.

Энэ тухай "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны дэд зохицуулагч н.Бат-Эрдэнэ "Бид сануулах ажил хаялтыг есдүгээр сарын 21, 26-ны өдрүүдэд хийнэ. Энэ талаар мэдээллийг 40 гаруй мянган багштай фэйсбүүк группээр өгч байгаа. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газар бидний шаардлагад хариу өгөөгүй тул цалингаа нэмүүлэхийн тулд зогсолтгүй тэмцэнэ. Ажил хаялтад ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд хамрагдана. 

Одоогоор бүх сургуулиуд дор дороо хурал зохион байгуулж, ажил хаялтад оролцох мэдээллээ нэгтгэж өгнө. Засгийн газраас багш нарын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргавал ажил хаяхгүй" гэв.