Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна

ikon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэж ажлын явцыг танилцууллаа.

Тэрбээр "Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1,231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эрчим хүчний эх үүсвэр буюу дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 81 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл 84 хувьтай байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 236 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, 81 хувийн биелэлттэй байгаа юм. 

Үүнээс гадна Улаанбаатар хотын дулааны төв шугамд нийт 12 зогсолт хийхээс засварын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, 9 дүгээр  сарын 5-ны өдрийн байдлаар 11 зогсолт бүрэн хийгдэж дууссан.

2017-2018 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 902 тн бодис, 1,500 тн давс нэмж нөөцлөхөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гэрээ байгуулан ажиллаж байна" гэлээ.

Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл:

Д

Дүүрэг

Төлөвлөсөн арга хэмжээ

Биелэлт

2017.09.06-ны байдлаар

1

БАГАХАНГАЙ

18

74%

2

БАЯНГОЛ

11

85%

3

НАЛАЙХ

39

87%

4

СОНГИНОХАЙРХАН

43

75%

5

ЧИНГЭЛТЭЙ

18

85%

6

БАЯНЗҮРХ

216

81%

7

СҮХБААТАР

38

75%

8

ХАН-УУЛ

32

85%

9

БАГАНУУР

13

81%

 

Нийт

428

81%

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс