2017/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,466.86₮
B05
УЛААНБААТАР
|
B34
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
15°
|
05:00
S101
06:00
S101
07:00
S101
08:00
S101
09:00
S101
10:00
S101
11:00
S101
12:00
S44
13:00
S44
14:00
S44
15:00
S44
16:00
S26

Анх удаа сонгогдсон гишүүдээс Б.Баттөмөр, Б.Жавхлан нар ирцээрээ тэргүүлсэн бол С.Жавхлан, Ш.Раднаасэд нар сүүл мушгив

Б.Дөлгөөн
2017 оны 9 сарын 8
iKon.MN

УИХ-ын 2017 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд аль хэр идэвхтэй оролцсон талаарх мэдээллийг хүргэж байна.   

УИХ-ын чуулганы ирцийн мэдээ  

- Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Ц.Нямдорж гишүүд нэг ч хуралдаан таслаагүй, 25 удаагийн хуралд суусан.

- 25 удаагийн хуралдаанаас Б.Наранхүү дөрөвт нь, С.Жавхлан тавд нь суусан. 

- Шинэ буюу анх удаа сонгогдсон гишүүдээс ирцээрээ Б.Баттөмөр, Б.Жавхлан нар тэргүүлсэн бол С.Жавхлан, Ш.Раднаасэд нар сүүл мушгижээ.

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

Энэхүү дүрслэлийг дэсктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдана.

 
Гэрэл зургийг www.mpa.mn

УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлсэн тоо, хугацаа

О.Баасанхүү гишүүн хамгийн олон удаа бас хамгийн урт хугацаатай үг хэлсэн бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёроос гадна долоон гишүүн огт асуулт асуугаагүй.

Үүнд Д.Мурат, Л.Энхболд, А.Ундраа, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Г.Солтан, Б.Наранхүү нар багтаж байна.

УИХ-ын нэгдсэн чуулганд Асуулт асуусан тоо

Сөрөг хүчнээс Д.Эрдэнэбат гишүүн хамгийн олон удаа асуулт асуусан бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёроос гадна найман гишүүн огт асуулт асуугаагүй.

Үүнд Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, С.Жавхлан, Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Г.Солтан, Б.Наранхүү нар багтаж байна.

x