Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрыг огцруулах бичгийг өнөөдөр өргөн барихаа мэдэгдлээ

Б.Ану
2017 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн одоогийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрох ёстой гэж үзэж гарын үсэг цуглуулж эхлээд байсан билээ. 

Эх сурвалжийн хэлж буйгаар МАН-ын бүлгийн 65 гишүүний 33 нь энэ үйл явцыг дэмжиж байгаа талаар мэдээлсэн юм. 

Тэгвэл Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэх үйл явцыг эхлүүлсэн гэгдэх Т.Аюурсайхан өнөөдөр 11:00 цагаас албан ёсоор Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барихаа мэдэгдлээ. 

Тэрбээр өөрийн албан ёсны твиттер хуудсаараа энэхүү мэдэгдлээ хийгээд байна.