Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Усархаг бороо орох тул үер усны АЮУЛААС сэрэмжлүүлж байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Маргааш нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Наймдугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө сэрүүсч 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө  24-29 градус дулаан байна. 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд  5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
Наймдугаар сарын 23-наас наймдугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа хур тунадас, 24-26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи 23-нд говь талын нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

23,24-нд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.

Үертэй байгаа голуудын мэдээллийг хүргэж байна. 

(Зураг дээр дарж томруулж үзнэ үү)

 

 

 

Эх сурвалж: ЦУОШГ