Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Барселонд террорист халдлага гарч, 13 хүн алагдан, 100 хүн бэртлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Испаний томоохон хот Барселонд фургон машинтай этгээдүүд гудамжинд явсан иргэд рүү довтолсноор 13 хүн амиа алдаж, 100 орчим хүн гэмтэж бэртлээ.

Каталониа мужийн эрх баригчид уг явдлыг террорист халдлага мөн гэж тодорхойлжээ. Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй, жуулчдын зорчдог гудамж болох Ла Рамблад энэ хэрэг гарч, цагаан өнгийн фургон автомашин явган хүмүүс рүү дайран орсон байна.

Хэрэгтэй холбогдуулан хоёр этгээдийг баривчилсан тухай Каталоний цагдаа мэдээлжээ. Испаний ерөнхий сайд Мариано Рахои хотын аюулгүй байдлыг чангатгахаар Барселоныг зорьж яваагаа твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

 

Хэргийн дараа Исламын улс бүлэглэл өөрийн мэдээллийн Амак сувгаар халдлагыг зохион байгуулснаа хүлээжээ. Хэргийн газраас Морокко гаралтай Испаний иргэний паспорт олдсон тухай Барселоны TV3 суваг мэдээлсэн байна. Халдлагад ашигласан фургон нь түрээсээр авсан Fiat үйлдвэрийн машин байжээ. Гэмт этгээдүүд хэргийн газраас зугтахаар хоёр дахь машинаа түрээслээд байсныг мөн илрүүлсэн гэнэ.

2016 оны долдугаар сараас хойш Европт автомашинтай халдлагууд тасрахгүй гарах болсон юм. Анх Францын үндэсний баярын өдөр Нис хотод ийм халдлага гарахад 86 хүн алагдсан. Дараа нь үүнтэй төстэй халдлагууд Берлин, Лондон, Стокгольм хотуудад гараад байна.

 

Эх сурвалж: Russia Today