2017/08/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,440.53₮
B39
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B34
УЛААНБААТАР
19°
|
10:00
S101
11:00
S28
10°
12:00
S28
11°
13:00
S28
11°
14:00
S44
12°
15:00
S44
12°
16:00
S28
12°
17:00
S28
12°
18:00
S28
11°
19:00
S44
10°
20:00
S44
21:00
S44

Үер ус, мөндөр, аянга цахилгааны аюулаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

ikon.mn
2017 оны 8 сарын 12
iKon.MN

Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Наймдугаар сарын12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн саваар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 10-15 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад хэсгээр 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө  Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 24-29 градус, бусад хэсгээр 21-26 градус дулаан байна.
Наймдугаар сарын 13-наас наймдугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаары урьдчилсан төлөв

  13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 15-нд зарим газар,16-нд нутгийн баруун хагаст түр зуурын бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи 13-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 14,15-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим үед түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 

 

Эх сурвалж: ЦУОШГ

x