2017/08/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,440.53₮
B39
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B34
УЛААНБААТАР
19°
|
10:00
S101
11:00
S28
10°
12:00
S28
11°
13:00
S28
11°
14:00
S44
12°
15:00
S44
12°
16:00
S28
12°
17:00
S28
12°
18:00
S28
11°
19:00
S44
10°
20:00
S44
21:00
S44

Эрүүл мэндийн салбарын онцлох 24 БАРИМТ-2017

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 12
iKon.MN

Хүн төрөхөөс эхлээд эрүүл мэндийн салбарын үйлчилгээ авдаггүй нэг ч иргэн байдаггүй. 

20-р зууны эхэнд манай улсын хүн амын дунд бэлгийн замын өвчлөл газар авч хүн ам хасах өсөлттэй болсон байв.

Үүний улмаас гадны судлаачид удахгүй устах үндэстэн хэмээн тодорхойлж байжээ.

Харин тус аюулыг зайлуулжМонголчуудыг биологийн мөхлөөс аварсан гавьяатай хүмүүс бол анх 1925 онд Ардын эрүүлийг хамгаалах газар нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй эрүүл мэндийн салбарынхан билээ.

Тус салбарын талаар болон өнгөрсөн нэг жилд болсон онцлох 24 баримтуудыг дурдвал:

  1. 2017 оны байдлаар эрүүл мэндийн салбарт 47,500 эмч эмнэлгийн ажилчид байгаагаас 10 мянга нь их эмч, 1.5 мянга нь эм зүйч, 11.4 мянга нь сувилагч, 7.4 мянга нь эмнэлгийн мэргэжлийн болон техникийн боловсролтой бусад ажилтнууд байна.
  2. Нийт ажилчдын 81.8 хувь буюу 38,850 орчим нь эмэгтэйчүүд байна.
  3. Тус салбарыг 1990 оноос хойш 11 сайд удирдаж байсан бол үүнээс 6 нь эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүмүүс байжээ.
  4. Удаан хугацаанд батлагдаагүй байсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 2017-2026”- ыг батлуулж, ирэх 10 жилийн бодлогоо батлуулсан байна.
  5. Салбарын хэмжээнд хуримтлагдсан байсан 16 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, салбарын багцыг өргүй болгосон байна.
  6. Салбарын царцаагдсан барилгууд болон зогсонги байсан төсөл хөтөлбөрүүдийг 100% гацаанаас гаргажээ. Үүнд удаан хүлээгдсэн Түлэнхийн төвийн барилгыг Кувейтын сангийн санхүүжилтээр үргэлжлүүлэхээр болсон байна.
  7. Иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилгоор Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг Төр хариуцахаар болж, тус ажлын хүрээнд Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах анхны хагалгаа амжилттай хийгджээ.
  8. Эрүүлжүүлэхийн ажлыг эмнэлэг хариуцдаг болсоныг “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуульд өөрчлөлт оруулан эргэн цагдаагийн байгууллага хариуцдаг болгов.
  9. Хүн амын эрүүл мэндийн чухал үзүүлэлтийн нэг болсон хөхөөр хооллолт 2000 онд 90 дээш хувьтай байсан бол сүүлийн жилүүдэд 47 хувь болж буурсан байна. Иймээс хүний үндсэн дархлааг бүрдүүлж өгөхөд чухал үүрэгтэй хөхөөр хооллолтыг дэмжих зорилготой  “Нялх балчир хүүхдийн хоол хүнсний бүтэгдэхүүний тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулав.
  10. Нийслэлийн Амгалан амаржих газрын орыг 40-өөр нэмэгдүүлэн үйлчилгээний хүрээг өргөтгөв.
  11. Парк шинэчлэлийн хүрээнд анх удаа нэг дор түргэн тусламжийн машингүй 177 суманд автомашин олгож, түргэний машингүй нэг ч сум үлдээгүй байна.
  12. Бөөрний дутагдалтай иргэдийг санхүүгийн эрсдлээс хамгаалах, эмчилгээний хүлээгдэл бууруулах зорилгоор хувийн эмнэлгүүдэд өндөр төлбөртэй хийгдэж байсан бөөр орлох-гемодиализийн эмчилгээний зардлыг төр  хариуцдаг болжээ. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, эмчилгээний хүлээгдлийг бууруулсан том дэвшил болжээ.
  13. Зөвхөн 7 аймагт эмчилдэг байсан гемодиализийн эмчилгээг нэмж 12 аймагт нэвтрүүлснээр орон нутгийн иргэд хот руу ирэх шаардлагагүй болж оршин суугаа газраа эмчлүүлэх боломжтой болсон байна.
  14. МУ-ын хэмжээнд элэгний өвчлөлөөр өдөрт 7 хүн нас барж байгаа бөгөөд тус нас баралтыг бууруулж урьдчилан сэргийлэх зорилгоор МУ-ын ЗГ-аас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ.
  15. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 40-65 насны иргэдийн 40 орчим хувь нь илрүүлэг шинжилгээнд хамрагдсанаас 17.5 хувь нь вирусын халдвартай илэрчээ.
  16. Манай улсад хийгддэггүй байсан 39 төрлийн эмчилгээнээс 7-ыг нь эх орондоо эмчилдэг болж, гадаад эмчилгээний жагсаалтаас хассан байна.
  17. Салбарын ажилчдын хүүхдүүдэд зориулсан сайдын нэрэмжит тэтгэлэг зарлагдсан бөгөөд нийт 40 оюутан хамрагджээ.
  18. Эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор өрхийн эрүүл мэнд болон сумын эрүүл мэндийн төвөөс Нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд рүү шинжилгээний сорьцоо тээвэрлэдэг болсон байна.
  19. Цусны хорт хавдартай иргэдийн насан туршдаа уух эмийн зардлыг төрөөс хариуцаж байна.
  20. Халдварт бус өвчлөл нь нийт өвчлөлийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх боломжтой тул иргэдийн эрүүл мэндийн боловсролын дээшлүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн хичээл”-ийг дахин сэргээхээр Боловсролын яамтай хамтарсан ажлын хэсэг гаран ажиллаж байна.
  21. Иргэдээ ая тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Гэмтэлийн эмнэлгийн завсарын ажлыг хэсэгчилэн хийлээ. Тус ажилд нийслэлээс гадна талбайг тохижуулахад тусалсан бол зарим өрөөг тохижуулахад Хас банк тэргүүтэй нийгмийн хариуцлагатай байгууллагууд  тусалжээ.
  22. Гэмтлийн эмнэлэг яаралтай түргэн тусламжийн нисдэг тэрэгний зогсоол ашиглалтанд оруулсан бөгөөд Завханд хурдан мориноос унаж бэртэн ухаангүй байсан хүүг Blue Sky Aviation ХХК өөрийн зардлаар тээвэрлэн ирж, яаралтай тусламж үзүүлсэн байна. 
  23. Орон нутгаас онгоцоор хүнд өвчтөнг хэвтүүлэн тээвэрлэхэд 3 хүний суудлын мөнгө төлдөг байсныг Зам тээврийн сайдын хамтарсан тушаалаар 1 хүнийхээр тооцож, үүнээсээ 98 хувийн хөнгөлөлт үзүүлдэг болсон байна.
  24. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад эхийн эндэгдэл 2.4, халдварт өвчин 2, 0-5 насны хүүхдийн эндэгдэл 1.5 дахин тус тус буурсан байна.

 

Эх сурвалж: ЭМЯ

 

 

 

 

 

 

x