2017/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,455.77₮
B34
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-3°
B34
УЛААНБААТАР
|
-3°
09:00
S32
-3°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шорвог хоол идэхэд ам цангахын учир ба натри

ikon.mn
2017 оны 8 сарын 12
HEDU.MN

Арван жилийн сургуульд химийн хичээл үзсэн хүн бүр натри хэмээх химийн элементийг мэддэг, сонссон нь гарцаагүй.

Натри бусад химийн элементүүдийг бодвол өдөр тутам бидний хүнсэнд хэрэглэгддэг.

Хоолны давс, хүнсний сод нь тэр чигээрээ натри. 

Бусад элементийн нэгэн адил бидний биед тодорхой хэмжээгээр байж, олон үүрэг гүйцэтгэдэг энэ элементийн талаар өнөөдөр танилцуулах болно.

Натри эд эрхтний шингэнийг өөртөө татдаг шидтэй. Давс ихтэй шорвог хоол идвэл ам цангадгийн учир энэ.

Хоолны давс эдийн шингэнийг өөртөө татсаны улмаас танд тодорхой хэмжээнд ус дутагджээ гэсэн үг.  Дунджаар 70 кг жинтэй  хүний биед 50-60 г натри агуулагддаг. Яс болон эсийн гаднах шингэний 40% орчим нь натригаас бүрддэг.

Натрийн биед гүйцэтгэдэг үүрэг, ихэдвэл бас багадвал юу болох талаар энэ нийтлэлээс уншаарай.

НАТРИ ИЙМ ҮҮРЭГТЭЙ:

  • Биеийн шингэний тэнцвэрийг барихад оролцдог
  • Нүүрс хүчлийн хийг тээвэрлэж, биеэс зайлуулах үүрэгтэй
  • Уургийн солилцоонд оролцоно
  • Ходоодны хүчил үүсэлтэд нөлөөлнө
  • Бөөрөөр хорт бодис ялгарах үйл ажиллагаанд оролцоно
  • Нойр булчирхай, шүлсний булчирхайн ферментүүдийг үүсэхэд нөлөөлнө.

Хоногт 4-6 г натри  хүний биед шаардлагатай байдаг. Биеийн хэт ачаалал, хэт халуун цаг агаар зэргээс шалтгаалан натрийн зарцуулалт ихэсдэг.

ЯМАР ХҮНСНЭЭС АВЧ БОЛОХ ВЭ?

 

Улаан лооль, вандуй, хар чавга, тоор, төмс, алим, тарвас, жүрж, лимон зэрэг ногоо, жимсэнд натри ихээр агуулагддаг.

НАТРИ БИЕД ДУТАГДАХ

Доорх шалтгаануудын улмаас натрийн дутагдал үүсч болно.

  • Бөөрний дээд булчирхай, өнчин тархины өвчин, бөөр, гэдэсний архаг үрэвсэл, мэдрэл, дотоод шүүрлийн хямралууд 
  • Тархины гэмтэл
  •  Хөлс ихсэх, бөөлжиж, суулгаснаас натригаа алдах 
  • Түлэгдсэний дараа
  •  Кальци, кали биед илүүдэх.

Натри дутагдаж байгаагийн шинж тэмдгүүд:

 
  • Шалтгаангүйгээр турна
  • Бие суларна
  • Арьсан дээгүүр тууралт гарна
  • Ус унана
  • Суулгана
  • Таталт өгнө
  • Цусны эргэлтийн хямрал үүсэх
  • Мэдрэлийн тогтолцооны хямрал үүснэ.

НАТРИ БИЕД ИЛҮҮДЭХ

  •  Натрийн солилцоо алдагдах
  •  Натрийн хэт өндөр агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэх
  •  Усны дутагдалд орох.

Натри биед илүүдсэний шинжүүд:

 
  • Ам цангах
  • Ядрах
  • Цочромтгой болно
  • Цусны даралт ихэснэ
  •  Бөөрний үйл ажиллагаа хямарна
  •  Яс сийрэгжинэ.
x