2017/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,455.77₮
B34
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-3°
B34
УЛААНБААТАР
|
-3°
09:00
S32
-3°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

92, 119 дүгээр сургуулиуд "Ухаалаг анги"-тай боллоо

ikon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN

Монгол Улсын БСШУСЯ, БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн "Ухаалаг анги"-н нээлтийн арга хэмжээ өчигдөр /2017.08.10/ боллоо.

 

Хамтын ажиллагааны хүрээнд 2002 оноос өнөөг хүртэл нийт 300 гаруй багшийг тус хотод мэдээлэл технологийн чиглэлээр үнэ, төлбөргүй суралцуулж, дадлагажуулсан байна. Улмаар энэ жил нийслэлийн Баянзүрх дүүргийн 92 дугаар сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуульд "Ухаалаг анги" байгуулан, иж бүрэн тоног төхөөрөмж олгож, тохижуулжээ.

 

Хоёр сургуульд "Ухаалаг анги" нээхэд нийт 240 сая төгрөг зарцуулсан бөгөөд сурагчдын мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ цаашид энэ чиглэлээр БНСУ-д суралцах үүд хаалга нээгдэж буйг Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху онцоллоо.

 

Арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Энх-Амгалан, БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху нарын холбогдох албаны хүмүүс байлцав. 

 

Эх сурвалж: БСШУСЯ

x