Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

BBC сувгийн мэдээллийн цагаар нүцгэн эмэгтэйн дүрс санамсаргүй цацагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагийн орой BBC сувгийн “BBC News at Ten” мэдээллийн хөтөлбөр цацагдаж байхад хөтлөгчийн цаана компьютерийн дэлгэцэнд хувцасаа тайлж буй эмэгтэйн дүрс үзэгджээ.

Дэлгэцийн өмнө чихэвч зүүж суусан ажилтан уг дүрсийг үзэж байгаа нь цацагдсан юм. Телевиз үзэлтийн оргил цагаар нэвтэрсэн тул 3.8 сая хүн энэ дүрсийг үзсэн байх өндөр магадлалтай гэнэ. Яг энэ үед хөтлөгч Софи Рэворт Английн крикетийн баг тамирчид Өмнөд Африкийн багийг хожсон тухай мэдээлж байжээ.

Давхар цацагдсан дүрсэнд нэгэн эмэгтэй хөхөвчөө тайлж байгаа нь харагдаж байгаа юм. Телевизийн ажилтан ажлынхаа үеэр порнограф агуулгатай материал үзэж байсан байх гэх яриа сошиал сүлжээнд тархаад байна. BBC сувгийнхан дээрх хэргийг шалгаж эхэлсэн гэдгээ хэвлэлд мэдээлжээ.

Эх сурвалж: Russia Today