Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга муур 20 насандаа таалал төгсжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Аляскийн Талкетна хотын хүндэт дарга, Stubbs нэртэй муур 20 насандаа таалал төгссөн байна. 20 жил, 3 сар амьдарсан муурын үхлийг эзэн нь Бямба гарагт зарлажээ. Хотын хүндэт дарга өргөмжлөлтэй Stubbs муур Пүрэв гарагийн орой унтаад эргэж сэрээгүй байна.

Талкетна хот нь 900 оршин суугчтай бөгөөд 1998 онд нэгэн шар муурыг хотын даргаараа сонгосон нь Stubbs байсан юм.

 

Уг жижиг хотын даргаар хүн ажилладаггүй. Хотын дарга муур 2013 онд нохойны халдлагад өртөж байсан бол өнгөрсөн онд нас барсан гэх цуурхал тарж байжээ. 2016 оны сүүлээс дарга муур гэртээ ихэвчлэн хэвтэх болсон байна.

Stubbs нас барсан хэдий ч түүнтэй хамт амьдарч байсан Denali муурыг хотын шинэ дарга болно гэсэн таамаглал яригдаж байгаа гэнэ. Гэр бүлийн эзний мэдэгдэлд “Гайхалтай нь Denali яг Stubbs шиг зан ааштай” хэмээн тодорхойлоод дараагийн хотын даргад тохирно гэж үзжээ.

 

Эх сурвалж: Associated Press