Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн хамгийн доод давхаргын төлөөлөгч Энэтхэгийн ерөнхийлөгч боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улсын шинэ ерөнхийлөгчөөр тус улсын хамгийн доод давхаргын төлөөлөгч сонгогдлоо.

Пүрэв гарагт болсон сонгуульд эрх баригч Бхаратиа Жаната намаас нэр дэвшүүлсэн Рам Нат Ковинд ялалт байгуулснаар Нарендра Модигийн тэргүүлсэн засгийн газрын байр суурь улам хүчирхэгжиж байна.

Энэтхэгийн ерөнхийлөгч нь билэгдлийн албан тушаал бөгөөд ерөнхий сайд болон түүний танхим гол эрх мэдлийг атгадаг.

Гэвч улс төрийн хямралын үед, тухайлбал ерөнхий сонгуулийн үр дүн үнэмлэхүй ялагчгүй бол ерөнхийлөгч нь аль нам засгийн газар байгуулахыг шийддэг ажээ.

71 настай ноён Ковинд нь Энэтхэгийн олон зуун дамнасан кастын системийн хамгийн доод Далит давхаргын төлөөлөгч. Далит давхаргад Энэтхэгийн 1.3 тэрбум хүн амын 200 сая орчим нь багтдаг юм.

Далитуудын дэмжлэгийг 2019 оны ерөнхий сонгуульд авахыг хүссэн Нарендра Моди тус нийгмийн бүлгийн төлөөллийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Independent