Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад бүсгүй Дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр тодорлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сүүлд шинэчлэгдсэн баячуудын жагсаалтад өөрийн хүчээр тэрбумтан болсон хятад бүсгүй дэлхийн хамгийн баян эмэгтэй болон тодорсон байна. Хөрөнгө өвлөөгүй зөвхөн өөрийн хүчээр баялаг бүтээгсдийн жагсаалтыг тэргүүлсэн гэсэн үг юм.

Эдүгээ 47 настай Жоу Чунфэйн байгуулсан Lens Technology компани iPhone утасны нүүрний шилийг үйлдвэрлэдэг бөгөөд 2015 онд олон нийтэд хувьцаагаа зарж эхэлснээр эзэн эмэгтэй олон тэрбумын хөрөнгөтэй болсон юм.

Түүний хөрөнгө $9.2 тэрбум болохыг Блүүмберг тодорхойлжээ. Харин компанийх нь үнэлгээ $11 тэрбум юм.

Жоуд дэлхийн хамгийн баян эмэгтэйн титмээ алдсан Theranos эрүүлийг хамгаалах салбарын компанийн үүсгэн байгуулагч Элизабет Холмс $4.5 тэрбумаар тэргүүлж байсан ч луйвартай холбоотой шүүхийн маргаанаас болоод хөрөнгөө алдсан байна.

Жоу Чунфэй хөдөө тосгонд төрж өссөн, 16 насандаа сургуулиас гарсан. Дараа нь цагны нүүр хийдэг үйлдвэрт ажиллаж эхэлжээ. Тэрээр оройн цагаар Шэнжэний их сургуульд нягтлан бодох бүртгэлээр суралцсан байна.

Ингээд 1993 онд 22 настайдаа халаасандаа хэдхэн мянган доллартайгаар цагны нүүр хийдэг компаниа байгуулж байжээ.

10 жилийн дараа 2003 онд Моторола компани Жоутай утсаар холбогдож өөрийн Razr V3 шинэ гар утасны зурагддаггүй нүүрийг үйлдвэрлэж өгөх хүсэлт тавьсан байна. Үүний дараа HTC, Nokia, Samsung захиалдаг болж, 2007 онд анхны iPhone-оо гаргах гэж байсан Apple компани түүнтэй холбогджээ. Үүнээс таван жилийн дараа Жоу гурван хотод үйлдвэртэй болсон бол өнөөдөр тэр 32 үйлдвэртэй, 90,000 ажилтантай компанитай болоод байна.

 

Эх сурвалж: Independent