2017/07/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,422.49₮
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B47
УЛААНБААТАР
26°
|
11°
14:00
S45
22°
15:00
S45
23°
16:00
S45
23°
17:00
S45
23°
18:00
S102
23°
19:00
S44
22°
20:00
S32
21°
21:00
S32
18°
22:00
S32
17°
23:00
S44
16°
00:00
S44
14°
01:00
S102
13°

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгджээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Бүх нийтийн амралтын өдрүүд дуусч хөдөө орон нутгаас нийслэл хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, мөн бүх төрлийн үдэшлэг, шоу, арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал нэмэгдэж байна.

Энэ байдлаас болж жолооч болон зорчигч нар зам тээврийн осолд холбогдож эд хөрөнгө, амь насаараа хохирч, гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөр эрхлэх чадвараа алдаж бусдын гар харан амьдрах муу үр дагаварыг дагуулж байна.

Тухайлбал 2017 оны долоодугаар сарын 14,15-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагаас Налайх, Тэрэлж болон Гачуурт чиглэлийн авто замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 238 жолоочийг илрүүлэн саатуулж ажилласан байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулах зорилгоор Замын Цагдаагийн Албанаас гэнэтийн болон байнгын хяналт шалгалтыг тогтмол явуулж, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.4.3 дах хэсэгт заасны дагуу жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэж заасан байдаг.

Иймд жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж нийтийн тээвэр болон такси үйлчилгээг сонгох, найдвартай дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэхийг анхааруулж байна. 

 

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба

x