2017/07/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,422.49₮
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B47
УЛААНБААТАР
26°
|
11°
14:00
S45
22°
15:00
S45
23°
16:00
S45
23°
17:00
S45
23°
18:00
S102
23°
19:00
S44
22°
20:00
S32
21°
21:00
S32
18°
22:00
S32
17°
23:00
S44
16°
00:00
S44
14°
01:00
S102
13°

Оросын Союз пуужин 73 хиймэл дагуулыг нэг дор тойрог замд хүргэж өөрийн дээд амжилтыг тогтоолоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 17
IKON.MN

Өнгөрсөн Баасан гарагт ОХУ-ын Союз пуужин 73 хиймэл дагуулыг нэг хөөрөлтөөр гурван өөр түвшний тойрог замд хүргэжээ. Тээвэрлэсэн хиймэл дагуулууд нь янз бүрийн хэмжээтэй, гуталны хайрцаг шиг жижгээс эхлээд автомашины хэмжээ бүхий, хагас тонн жинтэй хүртэл байсан юм.

Тэднийг пуужингийн үзүүрт бөөнд нь давхарлан бэхэлжээ. Союз пуужингийн түүхэнд хамгийн олон тооны хиймэл дагуулыг нэг дор хөөргөсөн нь энэ юм.

Пуужин хөөргөх зардлыг хиймэл дагуулаа илгээж байгаа компани, их сургуулиуд хуваалцсан юм байна. Тэдгээрээс Сан Францискогийн Planet компани хамгийн олон буюу 48 дагуул эзэмшиж байгаа нь дэлхийг тасралтгүй ажиглах зорилготой ажээ. Гэхдээ эдний хиймэл дагуулууд нь хамгийн бага овор хэмжээтэй нь юм.

Союз пуужингийн үндсэн зорилго нь ойн түймрийг ажиглах зорилготой Kanopus-V-IK хиймэл дагуулыг тойрог замд оруулах байв. Тиймээс ч хиймэл дагуулуудын “овоолго”-ны оройд Kanopus-V-IK заларч, хамгийн эхэнд тойрог замд орсон байна. Түүний дараа илүү өндөрт гарсны дараа 24 хиймэл дагуулыг бөөнд нь салгажээ. Үүний дараа буцан хамгийн нам өндөрт хүрсний дараа үлдсэн Planet компанийн 48 хиймэл дагуулыг тойрог замд оруулжээ.

Ер нь хиймэл дагуулууд улам бүр жижигрэхийн хэрээр пуужинд эзлэх хэмжээ нь багасаж, олон дагуулыг хамтарч илгээх явдал нэмэгдэж байгаа.

Өнгөрсөн хоёрдугаар сард Энэтхэгийн PSLV пуужин 104 хиймэл дагуул тээвэрлэсний 88 нь мөн Planet компанийх байжээ. Энэтхэгийн пуужингийн энэ тээвэрлэлт дэлхийн дээд амжилт болсон юм.

Эх сурвалж: The Verge

 

x