Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

БҮТ: Элсэлтийн Ерөнхий Шалгалтын тайлан гараагүй байна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дүн долоодугаар сарын 1-нд гарч, их дээд сургуулийн элсэлт, бүртгэл эхлээд байгаа юм.

Боловсролын Үнэлгээний Төвөөс нийт шалгуулагчийн дүн мэдээллийг цахим хуудастаа байрлуулжээ.

Харин олон нийтийн дунд шалгуулагчдын онооны түвшингээр улсын хэмжээнд байр эзлүүлсэн, нийт шалгуулагчдын ерөнхий түвшинг тодорхойлсон мэдээлэл цацагдаад буй.

Энэ талаар Боловсролын Үнэлгээний төвөөс тодрууллаа. Албаныхан:

 "Олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа энэ жилийн шалгалтын ерөнхий хувь хэмжээ, байр эзлүүлсэн дүн мэдээлэл албан бус, худал мэдээлэл болохыг анхааруулж байна. 

Манай төвөөс энэ талаар ямар нэг мэдээлэл гаргаагүй. Учир нь одоогоор Элсэлтийн Ерөнхий Шалгалтын тайлан гараагүй байгаа" хэмээн тайлбарлалаа.