Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: “Марракешийн дуу хоолой”

МОНСУДАР
2017 оны 6 сарын 30
Монсудар
Зураг зураг

Жил бүр 9 өөр орны 9 өөр зохиол бүтээлээр баяжин үргэлжлэх “Монсудар-Утга зохиол” цувралын 2017 оны номууд уншигчдын хүртээл болж эхэллээ.

Энэ жил уншигчдад хүрэх 9 номын нэгээр сонгогдон хэвлэгдэн гараад удаагүй байгаа Элиас Канеттийн “Марракешийн дуу хоолой” номын товч танилцуулгыг хүргэж байна.


Элиас Канетти Умард Африкийн Марракеш хотод хэдхэн долоо хоногийг өнгөрөөсөн хэдий ч тэрхүү аялал түүний сэтгэлд гүн ул мөр үлдээсэн үлдсэн аж.

“Марракешийн дуу хоолой” ном нь өнгөц харахад Марокко орноор аялсан замын тэмдэглэл мэт боловч нийт хүн төрөлхтний өмнө тулгарсан, давж туулахад бэрхшээлтэй асуудлуудыг ч зохиогч энэ бүтээлдээ хөндөж, аяллын сэтгэгдлээ агуулга, хэмжээгээрээ ялгаатай арван дөрвөн зураглал болгон буулгажээ.

Энэхүү ном таныг мянгаад жилийн түүхтэй Марракеш хотын хөл үймээнтэй захууд, гар урчууд худалдаж байгаа зүйлсээ лангууны арын бяцхан талбайд хэрхэн хийж буйг эхнээс нь дуустал харах боломжтой мухлагууд, еврейчүүдийн дүүрэг, зөвхөн элсэн чихэр, ёотон зардаг араб дэлгүүрүүд гэх мэт сонирхолтой олон газраар аялуулж, баян, ядуу хүн ард, сохор гуйлгачин, тэмээний наймаачин, мал нядлагч, биеэ үнэлэгч, ажилгүйчүүдтэй уулзуулахын сацуу Канетти ч өөрийн ер бусын ажиглалтуудаараа танд гэнэтийн бэлгүүд барих болно.

Германы өдөр тутмын томоохон сонинуудын нэг “Зюддойче Цайтунг” (Süddeutsche Zeitung) Элиас Канеттигийн “Марракешийн дуу хоолой” номыг ХХ зууны шилдэг 50 романы жагсаалтдаа зүй ёсоор оруулсан байдаг.