Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Прадагийн $185-ын үнэтэй цаасны хавчаар маргаан дэгдээж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Италийн загварын компани болох Прада саяхан $185-ын үнэтэй цаасны хавчаар зарж эхэлсэн нь интернэт ертөнцөд маргаан дэгдээгээд байна.

Цэвэр мөнгөөр урласан энэхүү хавчаар нь гэхдээ мөнгөн дэвсгэртүүдийг хавчихад зориулагдсан эд ажээ.

Гэсэн хэдий ч ердийн цаасны хавчаартай ижил хэлбэр, хийцтэй байгаа нь хүмүүсийг гайхахад хүргэж, учир утгагүй тансаг хэрэглээ хэмээн шүүмжлүүлж байгаа юм. 6 см урттай хавчаар нь “Prada” гэсэн логотойгоос өөр онцгой зүйл байхгүй. Тиймээс хүмүүс яагаад ийм үнэтэй байгааг нь ойлгохгүй байгаа гэнэ.

Брэндийн үнэ цэн ийм байхаас аргагүй гэх хүмүүс ч бас мэр сэр байгаа юм.

Эх сурвалж: Independent