Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон.
Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
Он гарсаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, 44 хүн амь насаа алдсан байна.
Үүнээс 10 хүүхэд, 34 нь насанд хүрэгсэд байгаа юм.
Түүнчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.