Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван өдөр согтууруулах ундаа худалдахгүй

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргаж,  өнөөдөр 00.00 цагаас 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглох шийдвэр гаргасан.

Дээрх хугацаанд Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.

Мөн энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр болж, хуульчлагдсан учраас автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.