Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

NASA харь гарагт амьдрал илрүүлснээ удахгүй зарлана гэж хакерууд мэдэгдэв

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дэлхийд алдартай хакеруудын “Anonymous” бүлэг харь гарагт амьдрал илрүүлсэн тухайгаа NASA зарлахаар бэлдэж байгаа гэж хэдхэн хоногийн өмнө мэдээлжээ.

Энэ тухай тэд YouTube хуудсандаа дүрстэй тайлбар нийтэлсэн байна. Үүнд өгүүлснээр сүүлд болсон АНУ-ын Шинжлэх Ухаан, Сансар судлал, Технологийн зөвлөлийн хурал дээр NASA-гийн төлөөлөгч, профессор Томас Зурбукен “Сансар огторгуйд харь гарагийн амьдрал байгааг батлах цаг үед манай соёл иргэншил тулж ирээд байна. Харь гарагийн амьдрал илрүүлэх олон тооны судалгаа, сансрын аялалын үр дүнд бид түүхэнд урьд өмнө байгаагүй нээлтийг зарлахад ойртлоо” гэж хэлсэн тухай мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт NASA шинээр 219 гараг нээсний 10 нь манай дэлхийтэй ижил орчин, нөхцөлтэй буюу амьдрал оршин байх боломжтой гэж зарласан юм.

“Anonimous” бүлгийн нийтэлсэн 12 минутын дүрс бичлэгт NASA-гийн нууж байгаа гэх нээлтийн тухай өгүүлснийг үзнэ үү.

Эх сурвалж: Independent