Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нас насны хүмүүс “ЗАЛУУ” ба “АХМАД” нас хэзээ дуусдаг, эхэлдэг тухай…

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нас насны хүмүүс хүний “залуу” ба “ахмад” нас яг хэдэн наснаас төгсөж, бас эхэлдгийг янз бүрээр хэлэх нь тодорхой.

Тэгвэл АНУ-ын U.S. Trust байгууллагын 2017 оны “Insights on Wealth & Worth” тайланд энэ тухай судалгааны дүн нийтлэгджээ.

Тэд нас насны 800 гаруй хүнээс судалгаа авч дээрх “насны босгын” талаар үзэл бодлыг нь сонссон байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн насны ангилал нь “Millennials” буюу 21-36 насныхан, “Generation X” буюу 37-52 насныхан, “Baby boomers” буюу 53-72 насныхан, “Silent generation” буюу 73 ба түүнээс дээш насныхан байжээ.

Тэднээс асуусан асуулт нь “Ахмад нас хэдэн наснаас эхэлдэг вэ?”, “Залуу нас хэдэн насанд дуусдаг вэ?”, “Амьдралын хамгийн оргил нас хэд вэ?” байсан гэнэ.

 

Сонирхолтой нь “Millennials” буюу хамгийн залуу оролцогчид залуу насны дуусах цэгийг хамгийн өндрөөр (40) тодорхойлсон байна. Энэ нь сүүлийн үед хүн амын насжилт нэмэгдэж, амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаагийн илрэл байж магадгүй юм.

Энэ оны эхээр Япончуудын гаргасан судалгааны дүнд тус улсын хүн ам нийтээрээ “ахмад” насны ангиллыг “75-89” хэмээн тодорхойлж, “65-74” насыг ахмад настанд тооцохгүй (ахмад насанд шилжихийн өмнөх шат) гэж үзсэн нь харагдаж байв. Харин 90-ээс дээш насыг “супер ахмад” гэж нэрлэж байжээ.

 

Эх сурвалж: Time.Com