Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Говь компаний хандивын дансанд цугласан мөнгөний 50 хувийг ОБЕГ-т ХАНДИВЛАНА

Б.Дөлгөөн
2017 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Говь ХК-ийн үйлдвэрийн барилгын дээвэр шатаж үйлдвэрийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа билээ.

Үйлдвэрийн үйл ажиллагаа саатсантай холбоотойгоор иргэд, байгууллага, хөдөлгөөнүүдээс олон эерэг санал санаачлагууд гарч бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авахаас эхлээд бүхий л талаар дэмжихээ илэрхийлсээр байна.

Тэгвэл Говь ХК-ийн зүгээс албан ёсоор хандивын данс нээхээр болжээ. Хандивын данс нээж буйн гол шалтгаан нь олон нийтийн чин сэтгэлийг ашиглан, брэндийн нэрийг барьж элдэв луйвар залилан гарахаас болгоомжилж буй аж. 

Ямартай ч сонгууль ойртож хар бараан мэдээлэл хаа сайгүй хөвөрч буй энэ цаг үед монголчууд шилдэг татвар төлөгч, ажил олгогч үндэснийхээ компаний төлөө сэтгэл зовнин нэгдэж буй нь олзуурхууштай юм. 

Компаний мэдэгдэл

 

 


 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.