Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутагт осолд орсон хоёр хүүхдээс ЭЕШ авах шийдвэр гараагүй байна"

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Зургаадугаар сарын 13-ны өдөр Дорногвь аймгийн Өргөн сумын нутагт авто осол гарч, Элсэлтийн Ерөнхий Шалгалтаа өгөх гэж байсан гурван хүүхэд амиа алдаж, хоёр хүүхэд одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. 

Энэ талаар Боловсролын Үнэлгээний Төвийн хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулсан юм.

Тэрбээр "ЭЕШ-д өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрэм журмаар жилд нэг удаа зохион байгуулагдана гэж заасан байдаг.

Өмнө нь ямар нэгэн байдлаар осол гарсан ийм тохиолдол гарч байгаагүй, БҮТ-нд энэ талын тодорхой мэдээлэл байхгүй байна. 

Одоогоор үүнтэй холбогдох шийдвэр, чиглэлийг өгөх боломжгүй байна” гэв.