Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК–999” төслийг хэрэгжүүлэхээр RE/MAX хамтран ажиллахаар боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 6 сарын 14
Сурталчилгаа

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн RE/MAX компани Монголд үйл ажиллагаагаа эхлээд нэг жил хагасын хугацаа болж үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагааны олон шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж хэрэглэгчдийн талархлыг хүлээж яваа билээ.

 

Одоогийн байдлаар RE/MAX 13 брокер оффис, 200 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлалын агенттайгаар ажиллаж Улаанбаатар хотын өнцөг булан бүрт үйлчилгээгээ хүргэж байна. Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн урд Парксайд төвийн 3 давхарт байрлах , RE/MAX ын хамгийн анхны брокер оффисуудын нэг RE/MAX Best Брокер оффис нь саяхан шаваа тавьсан Монголын томоохон бүтээн байгуулалтын нэг ТОСК-999 хөтөлбөрийн борлуулалтыг хариуцан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн их аянд нэгдэн орж “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

“ТОСК-999” төсөл нь  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан 4.9Га газарт нийт 860 айлын 50 блок, 4-өөс 5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхоныг барьж байгуулах юм. Төслийн эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол 6 сарын 9-нд болж өнгөрлөө. 

Нээлтийн ёслолд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ ын гишүүд , Барилга хот Байгуулалтын яамны төлөөлөгчид, Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, төслийг хэрэгжүүлж буй “Жи Ди констракшн” ХХК–ийн захирал У.Баатар, RE/MAX ын төлөөлөгчид,  бусад албаны хүмүүс, инженер техникийн ажилтнууд оролцсон юм.

Улаанбаатар хотын хөрсний болон агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд “ТОСК-999” төсөл нь өөрийн хувь нэмрээ оруулах шилдэг бүтээн байгуулалт болох бөгөөд бид энэхүү мэдээллийг та бүхэндээ хүргэж байгаадаа их баяртай байна. .

“ТОСК-999” төслийн онцлог нь иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн хямд өртөгтэй, богино хугацаанд хэсэгчилэн барьж ашиглалтад орох, нам давхрын орон сууцнууд байх бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа, материалыг түлхүү ашиглаж, Монгол Улсын барилгын норм дүрэм, стандартад бүрэн нийцсэн орон сууцны жишиг хотхоныг байгуулах юм. Төсөл эхний ээлжийн байрнуудаа 2017 оны 4 р улиралд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 

RE/MAX үл хөдлөх хөрөнгийн компаниас зөвхөн энэхүү төслийн борлуулалтыг хариуцахаар шинэ баг томилогдон үйл ажиллагаагаа хэдийн эхэлжээ. 
Та энэхүү төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл RE/MAX Best оффисын энэхүү төсөл дээр томилогдон ажиллаж буй  “Revolution team” тэй холбогдох боломжтой. 

Холбоо барих хаяг:  УБ хот, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн хойно, парксайд төвийн 3 давхарт RE/MAX Best оффис 
Утас:  77073399
И. Мэйл:  info.best@remax.mn
TOСК 99 төслийн борлуулалтын багийн ахлагч: Реалтор Ч.Загдсүрэн – 94103390
Багийн гишүүд: Агент Г.Батзаяа  94023390, Агент П.Батцэнгэл – 94113390
Фэйсбүүк Пэйж: https://www.facebook.com/REMAX-Revolution- team-Тоск

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.