Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын Нээлттэй хаалганы өдөрлөг болно

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, хүлээлгийн танхимд

10:00-12:30 цагт Канэко Харүхикогийн вааран урлалын “Аз жаргалын цэнхэр хана” бүтээлийн нээлтийн ёслол болно. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

11:00 цагт Цусны донорын дэлхийн өдөрт зориулсан арга хэмжээ болно.

Д.Сүхбаатарын талбайд 

11:00 цагт Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

СХД-ийн 25, 26 дугаар хороонд

11:30 цагт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар СХД-ийн 25, 26 дугаар хороодод тус бүр 920 хүүхдийн хүчин чадалтай ЕБС-ын барилгын шав тавих ёслолын ажиллагаа болно. 

АСЕМ Велла-д 

14:00-17:00 цагт Европын Холбооны "Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх" төслийн Хаалтын арга хэмжээ болно.