Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Чанаргүй зээлийн хэмжээ 56.9 тэрбумаар нэмэгджээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллийг хүргэж байна. 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны тавдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 56.9 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 81.4 тэрбум төгрөг буюу 7.7 хувиар өссөн байна.

Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны тавдугаар сарын эцэст 930.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 79 тэрбум төгрөг буюу 7.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 44.8 тэрбум төгрөг буюу 5.1 хувиар өсчээ. 

 

Эх сурвалж: ҮСХ