Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд БСШУС-ын сайдыг томилуулах саналаа өргөн барилаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 8
iKon.MN
 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдыг томилуулах саналаа УИХ-д өнөөдөр өргөн барилаа.

Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайдаар Академич Г.Чулуунбаатарыг томилохыг санал болгожээ.

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана.

Г.Чулуунбаатар нь Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа юм.

 

Товч намтар: 

1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн. Улаанбаатар, Монгол Улс,

1990-1993 онд Оросын Удирдлагын Академийн  аспирантур төгсөж “Дорно дахины хөгжлийн монгол хувилбарын онол, арга зүйн шинэ эрэл, хайгуул” сэдвээр 1993 оны 5 дугаар сарын 26-нд   философийн ухааны дэд доктор  (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. Москва, ОХУ,

2000 оны 1 дүгээр сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн докторантурт “XX, XXI зууны зааг үе дэх иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” сэдвээл философийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалсан. Улаанбаатар, Монгол Улс,  

2001 онд Улаанбаатарын их сургуулийн профессор цол

2010 Удирдлагын академийн профессор цол

2004 онд БНХАУ-ын Нефьтийн их сургууль, Хөх хотын багшийн их сургуулийн хүндэт профессор цол

2005 онд Японы Сока их сургуулийн хүндэт профессор

2009 оны 2 дугаар сард МУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич цол хүртсэн.


Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр түүнийг огцруулсан билээ. 

Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах саналыг нийт гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.