Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Хойд Солонгос хэд хэдэн пуужин зэрэг харваж туршлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Хойд Солонгос хэд хэдэн пуужинг газраас харвасан нь тэнгисийн хөлөг онгоцны довтолгоог эсэргүүцэх төрлийн зэвсэг байж магадгүй тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээллээ.

Пуужингуудыг Ганвон мужийн Вонсан хотын дэргэдэх баазаас харвасан ба 200 орчим километр зайд, далайн усанд туссан байна. Өмнөдийн арми байлдааны бэлэн байдалд шилжиж, туршилтын талаар ерөнхийлөгч Мүүн Жэ Инд илтгэсэн гэжээ.

Хойд Солонгос хамгийн сүүлд тавдугаар сарын 29-нд ойрын тусгалын баллистик пуужин туршсан юм. Уг пуужин зүүн зүгт 450 орчим километр зайг туулж, Японы тэнгисийн усанд хүрсэн байна. Үүний маргааш буюу 30-ны өдөр АНУ баллистик пуужинг амдаж устгах туршилтыг зохион байгуулсан юм. Туршилтын дараа Вашингтон өөрийгөө Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах чадвартай гэж мэдэгдэж байв.

2016 оны эхнээс хойш Хойд Солонгос НҮБ-ын шийдвэрийг үл хүндэтгэн олон тооны пуужингийн, хоёр удаагийн цөмийн туршилт гүйцэтгээд байна.

Үүний хариуд АНУ Солонгосын хойг орчимд их хэмжээний зэвсэг төвлөрүүлж, эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ аваад байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today