Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн алдартай тамирчнаар Кристиано Рональду, Леброн Жэймс нар тодорлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

ESPN суваг “World Fame 100” буюу манай дэлхийн хамгийн алдартай 100 тамирчны жагсаалтыг гаргажээ.

Жагсаалтыг Португалийн хөлбөмбөгчин Кристиано Рональду, АНУ-ын сагсан бөмбөгч Леброн Жэймс нар тэргүүлсэн байна. ESPN-ий спорт анализийн мэргэжилтнүүд гол гурван сошиал сүлжээ болох Facebook, Twitter, Instagram дахь нэр хүнд, Google-ийн хайлтын тархац зэрэг үзүүлэлтээр энэхүү жагсаалтыг гаргажээ.

Гэхдээ одоогоор идэвхтэй байгаа тамирчдыг зөвхөн багтаасан тул Майкл Фэлпс зэрэг зодог тайлсан алдартнууд үүнд багтаагүй гэнэ.

Эхний 10 тамирчныг дурдвал:

  1. Кристиано Рональду
  2. Леброн Жэймс
  3. Лионель Мэсси
  4. Рожер Федерер
  5. Фил Микелсон
  6. Нэймар
  7. Усайн Болт
  8. Кэвин Дюрант
  9. Рафаэл Надаль
  10. Тайгер Вүүдс

Бусад сонирхолтой үзүүлэлтүүдээс дурдвал:

  • Жагсаалтын 38 байрыг хөлбөмбөгчид эзэлсэн бол сагсан бөмбөг 13, гольф 11, газрын теннис 10, америк хөлбөмбөг 8 байжээ
  • АНУ-аас хамгийн олон буюу 35 тамирчин багтсан бол Бразил 9, Герман 7, Англи 5 тамирчинтай тус тус удаалжээ
  • Топ 100-ын 8 нь эмэгтэй байснаас Ронда Руси 16 дугаарт жагсаж хамгийн алдартай эмэгтэй тамирчин болсон байна. Серена Уилльямс 19 дүгээрт араас нь жагсжээ.
  • Том Брэди NFL буюу америк хөлбөмбөгийн хамгийн алдартай тамирчин болж 21 дүгээрт жагссан байна
  • Жагсаалтад бэйсбол, хоккейн ганц ч тамирчин багтсангүй

Бүрэн жагсаалттай энд дарж танилцана уу.

 

Эх сурвалж: ESPN