2017/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,443.25₮
B11
УЛААНБААТАР
13°
|
B39
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
12:00
S101
13:00
S10
10°
14:00
S10
11°
15:00
S10
11°
16:00
S101
11°
17:00
S28
11°
18:00
S44
11°
19:00
S44
11°
20:00
S44
21:00
S32
22:00
S32
23:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Google удахгүй гар утасны камерыг УХААЛАГ болгоно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 19
IKON.MN

Энэ долоо хоногийн Лхагва гарагт Google компани I/O хөгжүүлэгчдийн чуулган дээрээ нэгэн цоо шинэ технологийг танилцуулжээ. Энэ бол Google Lens.

Уг технологийг ашиглан хүмүүс гар утасны камераар орчин тойрныхоо эд зүйлсийг харахад мэдээлэл нь гарч байх юм. Жишээ нь камераараа ширээн дээр байгаа номыг харвал уг номны тухай бүрэн мэдээлэл гарна.

Мөн нэрийг нь мэдэхгүй цэцэгтэй тааралдвал камераараа шагайхад л ямар нэртэй цэцэг болох нь харагдана гэсэн үг. Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай “Таны юу харж байгааг ойлгоод дараагийн үйлдлээ сонгоход туслах нь Google Lens-ийн үүрэг” гэж тайлбарлажээ.

Бас нэг жишээ хэлэхэд гудамжинд таарсан рестораны хаягийг шагайж харвал ямар хоолтой, ямар цагийн хуваарьтай, орсон хүмүүс ямар сэтгэгдэлтэй байсан зэргийг мэдэж болно.

Шинэ технологи нь энэ оны сүүлээр зах зээлд нэвтрэх ба эхлээд Google Assistant  хувийн туслагчид, дараа нь Google Photos үйлчилгээнд нь шинэ боломж болж нэмэгдэх юм байна.

Google Lens нь AR (Augmented Reality) буюу бодит орчныг хийсвэр мэдээлэлтэй холбож дүрслэх технологи дээр суурилсан бүтээгдэхүүн байх юм.

Facebook, Microsoft зэрэг олон компани AR технологийг янз бүрийн хэлбэрээр нэвтрүүлэх арга замыг судалж байгаа. Харин Google өөрийн хамгийн сайн чаддаг зүйл болох хайлтын системдээ суурилж гаргахаар болсон нь энэ юм. Мөн үүний цаана хиймэл оюун ухаан (AI) ажиллаж байгаа нь ойлгомжтой.

 

Эх сурвалж: CNET

x