Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэбат: Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулна

ikon.mn
2017 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан, ажил хэрэгч яриа өрнүүлэв.

Уг арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Жижиг дунд аж ахуйн нэгжийн олон улсын хамтын ажиллагааны төв хамтран зохион байгуулж, тус улсын 21 аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 50 гаруй бизнес эрхлэгчид оролцов.

Бизнес эрхлэгчид Монгол Улсад явуулж буй бизнес, хамтын ажиллагааныхаа тухай товчхон танилцуулж, хөрөнгө оруулахад үүсч буй хүндрэл, бэрхшээлийн талаар саналаа хэлэв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын бодлогын талаар танилцуулав.

Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” байгуулж, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгох, өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй ажиллаж байгааг мэдэгдэв.

Түүнчлэн ярьж тохирсон зүйлүүдээ ажил хэрэг болгож бодитой үр дүн гаргах, үйл ажиллагаагаа явуулахдаа хоёр улсын язгуур эрх ашгийг хүндэтгэж, хууль дүрмийг мөрдөж ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.

 

 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс