Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

С витаминыг чихэр шиг идэж болох уу?

ikon.mn
2017 оны 5 сарын 6
HEDU.MN
Зураг зураг

С витамин гэж юу вэ?

Хүн бүр С витаминыг бараг талх шиг иддэг. Тэгвэл та С витамины талаар хир мэдлэгтэй вэ? www.hedu.mn витамины талаар танилцуулж байна.

С витамин буюу аскорбины хүчил нь   эд эрхтэн дэхь  уураг болон бусад  хэрэгцээнд бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Энэ витамин нь   жүрж, киви нохойн хошуу, үхрийн нүд, чацаргана, халгай, хүнсний ногоо, айраг, сааманд их агуулагдана.

Хоногт ямар хэмжээгээр авах вэ?

  • Насанд хүрсэн хүнд: 50-70 мг
  • Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд 80-120мг

Дутагдал:

  • Хоол хүнсээр авч буй С витамины хоногийн хэмжээ 10-15 мг болтол багасахад С витамины дутагдал үүсдэг.  
  • Дутагдал нь хоол тэжээлийн дутуу байдлаас болон  ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зарим халдварт өвчний үед витамин дутагдал үүсэх эрсдэлтэй. 

Дутагдлын үед: 

  • Бие суларна 
  • Нойр муудна 
  • Амархан ядрана
  • Хоолонд дургүй болно
  • Нүүр гарын арьс цайрна.
  • Хуруу, хумс хөхрөнө  
  • Уруул буйл хөхрөнө цус гарна
  • Шүд унана
  • Яс хэврэг болно

Хэрэглэх заалт: 

  • Цус багадах
  • Элэгний өвчин 
  • Хордлого  
  • Судасны хатуурал
  • Ам гэмтэх  
  • Цус бүлэгнэлтийн үе,
  • Шарх удаан эдгэрэх  
  • Цус шүүрэх болон судасны ханыг бэхжүүлэхэд хэрэглэнэ.

Гаж нөлөө: 

  • Нойр булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлөн чихрийн шижин үүсч болно.
  • Бөөр гэмтэх, цусны даралт ихсэх өвчин үүсч болно.
Зураг