Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөн Гүүр эмнэлэг Анхдугаар эрдэм шинжилгээний хурлаа зохион байгуууллаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

"Мөнгөн Гүүр - 2017" анхдугаар эрдэм шинжилгээний хурал Туушин зочид буудлын Соембо танхимд 2017 оны 4-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

2014 онд нээлтээ хийсэн Мөнгөн Гүүр эмнэлэг нь "Эрүүл Монгол хүний төлөө"  уриан доор дүрслэл оношилгоо, гэмтлийн яаралтай тусламж, гэмтэл согог,  ерөнхий мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал,  дотор , мэдрэл, клиник лаборатори, уламжлалт, сэргээн засах зэрэг олон чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлж байна.   

Мөнгөн Гүүр -2017 хурлын онцлог нь  эрүүл мэндийн байгууллагуудын  салбар хоорондын  уялдаа холбоо, харилцан ойлголцлыг дээшлүүлэн,  хамтын ажиллагааг сайжируулахад  анхаарсанд оршино.

Тус хуралдаанаар  Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн  эмч нар   хуримтлагдсан мэдлэг туршлагаа мэргэжилтэн нэгтэнтэйгээ хуваалцан, хийсэн судалгаа шинжилгээний ажлаа хэлэлцүүлсэн юм.

Энэхүү хуралд  Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв эмнэлэг, Гранд Мед эмнэлэг, дүүргүүдийн болон орон нутгийн эмнэлгүүд,  лабораториудийн 130 гаруй төлөөлөгчид оролцлоо. 

 

Хурлын хүндэт зочдоор:

  • Монголын Анагаах ухааны академийн гишүүн, дэлхийн мэдрэлийн мэс заслын холбооны гишүүн, ЭМЯ-ны мэс заслын зөвлөлийн гишүүн, Хүний гавьяат эмч, Ардын эмч А. Нота,
  • Хүний гавьяат эмч, академич Монголын Анагаахын Ухааны Академийн гишүүн, АШУ-ны доктор, Профессор Р, Шагдагсүрэн,
  • МУ-н хүний гавьяат эмч, АУ-ны Доктор, Профессор Н.Даваацэрэн,
  • АУ-ны Доктор, Профессор, Р.Пүрэвийн нэрэмжит улсын 3-р эмнэлгийн Дүрс оношилгоо, лавлагаа төвийн зөвлөх Ц.Бадамсэд,
  • АУ-ны Доктор, Профессор, зөвлөх эмч Б.Гомбосүрэн гэх мэт олон гавяат багш,  эрдэмтэд оролцож  эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлүүдийг шүүлээ.
 

Хурлын явцад "Бага аарцагийн эрхтнүүдийн ялган оношилгоо, эмчилгээ", "Өвдөгний гэмтэл ба түүний мэс заслын эмчилгээ", "Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын хүрцийн хүндрэлүүд, "Элэгний фиброскан буюу эластографи" сэдэвт илтгэлүүд онцгой анхаарал татсаныг дурдах хэрэгтэй юм.

“Шилдэг Илтгэл”-ээр:

  • Мөнгөн Гүүр эмнэлгийн Гэмтэл согогийн мэс заслын тасгийн эрхлэгч, эмч Ц. Оюунбаярын “Өвдөгний үений урд чагтан холбоосын шинэвтэр болон ужиг тасарсан гэмтэлийг  дурангийн мэс заслын аргаар хиймэл шөрмөсөөр орлуулан нөхөн сэргээж эмчилсэн нь”,

“Тусгай шагнал”-д:

  • Дотрын эмч Ж. Сэлэнгийн Элэгний “С” вирүсийн эсрэг эмчилгээний үр дүнд хийсэн судалгаа,
  • “Шилдэг E-poster”-р “Бона Вита” Лабораторийн эмч Б.Буяндэлгэрийн “Стрессийн түвшин ба шүлсний альфа амилаза, кортизол болон шүүрлийн иммуноглобулин А –ийн түвшинг тодорхойлох нь” илтгэлүүд  тус тус шалгарлаа.
 

Цаашид Мөнгөн Гүүр эмнэлгийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж ажиллахаар боллоо.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.