ШУТИС-ийн харьяа Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургуулиас 17 дахь жилдээ зохион байгуулж буй маркетингийн мэргэжлийг сурталчлах зорилго бүхий “Маркетинг: өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт өдөрлөг 2017 оны 4-р сарын 26, 27, 28-ний өдрүүдэд үргэлжилж, СКАЙтел ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
БУХС-ийн оюутнууд маш санаачилгатай, идэвх зүтгэлтэй оролцож, өгсөн төлөвлөгөөг амжилттай давуулан биелүүлсэн ба баг хамт олноороо бусдыгаа хошуучлан,
Сургалтын үйл ажиллагааг бизнесийн бодит орчинтой уялдуулан, оюутнуудад маркетингийн ухааны практик ач холбогдлыг ойлгуулах, бизнес, борлуулалтын дадлага эзэмшүүлэхэд чиглэгдсэн энэхүү өдөрлөгийг өндөр ач холбогдолтой хэмээн СКАЙтел компанийн зүгээс дүгнэж байна. БУХС-ийн чадварлаг оюутан залуус, багш, ажилтнууддаа цаашдын ажилд нь амжилт хүсэхийн сацуу хамтран ажиллахад таатай байгаагаа мэдэгдье.