Уншиж байна ...
Зураг
Зураг

Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэхээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:02 2024/04/19

УИХ-ын хаврын чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг боллоо.

Гэвч сөрөг хүчин болох Ардчилсан Нам (АН)-аас тус хуулийн төслийг батлах асуудлаар гурав хоногийн завсарлага авахыг хүссэн ч УИХ-ын дарга 14:00 цаг хүртэл завсарлага өгөв. 

Үргэлжлүүлэн Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Үйлдвэр нь ардчилсан намынх гэж яриад байна. Шийдвэр гаргадаг албан тушаалтнууд нь өнөөдрийн эрх баригч нар. Бараа бүтээгдэхүүн үнэтэй бол гаднаас худалдаж авахыг зөвшөөрөх эрх нь өнөөдрийн эрх баригч нарт байхад үйлдвэрлэгч нар руу дайрч байна. 

Гэхдээ үйлдвэрлэгч нарт асуудал байна. Яагаад гэвэл буудай тариалдаг хүмүүс нь урамшуулал авч байгаа. Үйлдвэрлэгч нар нь хангалттай хэмжээний зээл авдаг.

Үүнийг шалгах ажлын хэсэгт намайг оруулсан бол хүний өөрийн гэхгүй арьсыг нь хуулаад өгөх байсан. Хэдэн жил өндөр үнэтэй гурил идсэн хүмүүсийг сонгууль дөхүүлээд хоёр сар хямд гурил идүүлнэ. Тэгээд сонгуульдаа орно, сайхан санал авна гэж бодож байгаа бол сайхан эндүүрэл дээ" гэв. 

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "2019 онд гурилын салбарын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад гурил үйлдвэрлэгчид 240 тэрбум төгрөг олсон.

2023 онд үйлдвэрлэлийн хэмжээ 190 мянган тонн байхад олсон орлого нь 430 тэрбум төгрөг болсон. Хоёр жилийн дотор гурилын үнэ нугарсан. Үүний цаана улс төрийн асуудал байх магадлалтай. Ард түмэн хямдхан гурил идэх эрхтэй" хэмээн хариулав. 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Төр аливаа зохицуулалтыг хийх ёстой. Ард иргэдэд хямд гурил идүүлэх нь нэн тэргүүний зарчим. Дөрөвхөн үйлдвэр ажиллаж байна гэдэг нь төрийн зохион байгуулалт алдагдсаны хэлбэр. Гэхдээ 12 үйлдвэр байгаа ч гол авч буй нь дөрөв шүү дээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан дараах асуудлуудыг шийдвэрлэхээр УИХ-ын тогтоолын төсөл оруулж ирж байгаа. Жишээлбэл гурилын үйлдвэрүүд дээр ажиллаж буй лабораториудыг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лаборатори болгоно.

Гурилын буудайг ямар нэгэн байдлаар биржээр худалдаалах зохицуулалтыг оруулж ирнэ. 

Нийт буудайн 100 мянган тонныг улс худалдаж авч нөөц байгуулна. 180 мянган тонныг авах хүчин чадал улсад байгаа. Зөвхөн намар нийлүүлдэг бус тодорхой хугацааны дараа өндөр үнээр зарах боломжоор хангана" хэмээн ярилаа. 

10:45 2024/04/19

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2024.04.10 өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.12.26-ны өдөр ирүүлсэн/
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр барилга, хот байгуулалтын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/413197221336953