Уншиж байна ...

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Украин улсын Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй утсаар ярьсан тухайгаа өөрийн Х хаягтаа бичжээ. 

Тодруулбал тэрбээр "Би Монголын түнштэйгээ манай хоёр орны харилцаа, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа. Гадаад Харилцааны Яамд хооронд улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр тохиролцсон.

Мөн Б.Батцэцэг сайдыг Украинд айлчлахыг урилаа" хэмээсэн байна.