Уншиж байна ...

Газар Шим Үйлдвэр ХК-ийн “Хувьцаа эзэмшигчдийн хурал-2024” амжилттай боллоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Газар Шим Үйлдвэр ХК нь 2023 оны 3 дугаар сард Монголын хөрөнгийн бирж дээр IPO нээж, нээлттэй хувьцаат компани болсон ба хувьцаа эзэмшигчдийн анхдугаар ээлжит хурлаа 2024 оны 4 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Газар Шим Үйлдвэр ХК-ийн саналын эрхтэй нийт 1 тэрбум 198 сая 113 мянга 207 ширхэг хувьцаанаас хувьцаа эзэмшигчдийн хуралд 712 сая 408 мянга 022 ширхэг хувьцаа эзэмшиж буй 50 хувьцаа эзэмшигч 59,46%-ийн ирцтэйгээр хуралд оролцсон байна.

Хурлаар дараах асуудлыг танилцуулж, санал хураан шийдвэрлэлээ.

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайлан болон аудитлагдсан санхүүгийн тайлан
  2. Компанийн ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах, хэлэлцэн батлах
  3. Компанийн 2023 оны үйл ажиллагааны санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах
  4. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны төсвийг батлах
зураг
 

Дээрх хэлэлцсэн асуудалд хувьцаа эзэмшигчдийн 99,96% хувь буюу 712 сая 129 мянга 088 ширхэг хувьцаатай 41 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар хүчинтэй санал өгсөн байна.

Хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99,9% зөвшөөрсөн 0,03% татгалзсан, түдгэлзсэн санал байхгүйгээр санал хураалт дуусаж, хэлэлцсэн асуудлуудыг баталж дууссан байна.

Хурлын шийдвэр, тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

  1. Газар Шим Үйлдвэр ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан болон аудитлагдсан санхүүгийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлав.
  2. Компанийн ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хангалттай гэж үзэн 2024 оны ТУЗ-ийн төслийг батлав.
зураг
 
зураг
 

Ийнхүү Хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

Газар Шим Үйлдвэр ХК нь 2023 онд цэвэр борлуулалт өнгөрсөн жилээсээ 14%-иар өсөж 34.3 тэрбумд хүрсэн бол ашиг 6.5 тэрбумд хүрч 58%-иар өссөн амжилттай ажилласан байна.

Компанийн ТУЗ-ийн зүгээс өнгөрсөн жилийн туршлага дээрээ үндэслэн 2024 онд компанийн үйл ажиллагааг сайжруулах, менежментийг чадавхжуулах, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн, ашиг орлогоо улам нэмэгдүүлэх тал дээр төвлөрч ажиллахаа онцлон хэлсэн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.