Уншиж байна ...

2001 оноос хойш ойн өсөлтөөрөө тэргүүлсэн улсууд

A.Жаргал
2024 оны 4 сарын 15
IKON.MN

2001-2021 оны хооронд ойн мод нь өссөн улс орнуудыг Дэлхийн банкны мэдээллийг ашиглан графикаар үзүүлж байна.

Жагсаалтыг Хятад улс тэргүүлж, 2001-2021 оны хооронд ойн талбайгаа бараг 425,000 км2-аар (ойролцоогоор Шведийнхтэй тэнцэх хэмжээ, Монгол улсын нийт ойн хэмжээнээс 3 дахин их) нэмэгдүүлжээ. Энэхүү хэмжээ нь жагсаалтын дараагийн 19 орныг нийлүүлснээс ч их байна.

Ойжуулалтаар харьцангуй өндөр түвшинд хүрсэн улс орнууд байдаг. Ази тивд Вьетнам улс ойн хэмжээгээ 1990 оноос хойш хоёр дахин нэмэгдүүлсэн ба, 2001 оноос хойш ой мод нь бараг 28,000 км² буюу 23%-иар өсжээ.

Узбекистан ч мөн адил ойгоо 24%-иар тэлсэн бөгөөд энэ нь ойролцоогоор 7000 км².

Чили, Уругвай улсууд сүүлийн хорин жилийн хугацаанд ойн бүрхэвчээ 46% -иар тэлж чадсан бол Өмнөд Америкийн бусад орнууд ой модыг ихээхэн хэмжээгээр устгаж байна.

Ойг нөхөн сэргээх нь бас өөрийн гэсэн эрсдэлтэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Уугуул биш, нэг төрлийн модны төрлийг нутагшуулах нь биологийн олон янз байдлыг бууруулж, хөрсний элэгдэлд хүргэдэг гэжээ.

Манай улсын хувьд 2001 онд 142,639 км² ойтой байсан бол 2021 оны байдлаар 141,716 км² болж 0.6%-аар буурчээ.
# Улс 2001–21 Өөрчлөлт
(Km2)
Өсөлтийн %
1 🇨🇳 China 424,962 24%
2 🇺🇸 U.S. 57,406 2%
3 🇷🇺 Russia 54,564 1%
4 🇮🇳 India 46,449 7%
5 🇻🇳 Vietnam 27,745 23%
6 🇨🇱 Chile 24,257 15%
7 🇦🇺 Australia 24,178 2%
8 🇹🇷 Turkiye 21,345 11%
9 🇫🇷 France 19,353 13%
10 🇪🇸 Spain 13,374 8%
11 🇮🇷 Iran 13,033 14%
12 🇮🇹 Italy 11,848 14%
13 🇨🇺 Cuba 7,573 30%
14 🇹🇭 Thailand 7,315 4%
15 🇺🇿 Uzbekistan 7,152 24%
16 🇺🇾 Uruguay 6,468 46%
17 🇷🇴 Romania 5,482 9%
18 🇧🇬 Bulgaria 4,948 15%
19 🇧🇾 Belarus 4,734 6%
20 🇵🇱 Poland 4,090 5%
  🌍 World -957,658 -2%

 

Эх сурвалж: visualcapitalist.com

Зураг
1 | 16 минут