Л.Эрдэнэсувд: Шуурхай штаб зохицуулалт хийснээр нийтийн тээврийн автобусны хурд 16.7км/цаг болж нэмэгдсэн

Д.Янжиндулам, ikon.mn
4 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн сарын сүүлээр нийслэлийн нийтийн тээврийн автобусны хүлээгдлийн хугацаа их болж иргэдийг бухимдуулаад буй. Хүлээгдлийг зохицуулах чиг үүрэгтэй Шуурхай штаб ажиллаж эхэлснээр автобусны хурд 16.7 км/цаг болж нэмэгдсэн хэмээн албаныхан мэдээллээ.

Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд "Нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдөр 1,186, амралтын өдөр 1,081 автобус зорчиж, өдөрт 670,000 орчим иргэн үйлчлүүлж байна.

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв, Нийтийн Тээврийн Бодлогын Газар, Тээврийн Цагдаагийн Албаны алба хаагчдын бүрэлдэхүүнтэй Шуурхай штаб ажиллаж авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобусны зориулалтаар чөлөөлснөөр хурд 16.7км/цаг болж нэмэгдсэн.

Аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн автобусны тоог нэмснээр эрэлт ихтэй чиглэлд зорчигчийн урсгал 6 хувиар нэмэгдсэн бол санал гомдол 7 хувиар буурсан байна" гэв.

Харин бодит байдал дээрдсэн эсэхийг автобусаар зорчдог иргэд хэлэх учиртай.