Уншиж байна ...

ХасБанк “Хүүхэд бүр уран бүтээлч” уралдаанаа 9 дэх жилдээ зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Хүүхдийн баярыг тохиолдуулан ХасБанк жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхэд бүр уран бүтээлч” уралдаанаа 9 дэх жилдээ зарлаж байна. Энэ удаагийн уралдаан хүүхэд багачуудын тоглох дуртай “Minecraft” тоглоом бөгөөд хүүхдүүд minecraft-ийн ертөнцөд өөрсдийн чөлөөт сэтгэмжээр хүссэн бүтээлээ хийснээр уралдаанд оролцох боломжтой юм.

ЗОРИЛГО:

Дуртай тоглоомоор нь дамжуулан хүүхэд залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөтэй сэтгэх боломжийг олгох зорилготой.

ХУГАЦАА:

2024 оны 05-р сарын 03-аас 05-р сарын 27-ны өдрийг дуустал

НАСНЫ АНГИЛАЛ: /ангилал тус бүрд байр эзлүүлнэ/

  • 6-11 нас
  • 12-16 нас

БҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА:

  1. Minecraft тоглоом дотор бүтээлээ хийж байгаа процессыг харуулсан Screenshot болон Screen Record бичлэгээ хийх;
  2. Өөрийн хийсэн бүтээлээ Facebook хаяг дээрээ #XacBank_Minecraft хаштагтай, Public тохиргоотой оруулж, ХасБанкны пэйжийг меншион хийх;

БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ:

Бүтээлийн зураг, бичлэгээ 5-р сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд ХасБанкны фейсбүүк хуудаст мессежээр эсвэл sergelen.b@xacbank.mn хаягаар ирүүлнэ.

Ингэхдээ хүүхдийн овог нэр, нас, холбоо барих утасны дугаар, хүсвэл бүтээлийн тайлбар /2-3 өгүүлбэр/-ыг бичнэ.

ШАЛГАРУУЛАЛТ:

Насны ангилал бүрд шилдэг 5 бүтээлийг, нийт оролцсон бүтээлүүдээс шилдгийн шилдэг 1 бүтээлийг ХасБанкнаас тодруулна.

ШАГНАЛ:

  • Нийт ирсэн бүтээлээс шилдгийн шилдэг 1 хүүхдийг шалгаруулж Playstation 5;
  • Насны ангилал бүрд 5 бүтээл буюу нийт 10 хүүхдийг шалгаруулж, тус бүр 500,000 төгрөгөөр /Ирээдүйн саятан хадгаламжид хийж/ шагнана.

MINECRAFT тоглоомд дуртай найзууддаа меншион хийж дуулгаарай. Бүтээлч хөөрхөн дүү нартаа амжилт хүсье. Бүтээлч хөөрхөн дүү нартаа амжилт хүсье.

Ташрамд дурдахад, ХасБанк Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламждаа урамшуулал зарласан байгаа бөгөөд 5.1-ээс 5.31-ийг дуустал хугацаанд хадгаламждаа орлого нэмж хийсэн дүнгийн 100,000₮ тутамд урамшууллын 1 эрх, дээрх хугацаанд хүүхдийн мөнгөө шинээр холбоод 2 эрх цуглуулан Ирээдүйн саятан хадгаламжаа 1,000,000 төгрөгөөр нэмж бүүстлүүлэх 50 хүүхдийн нэг болоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хүүхэд бүр уран бүтээлч.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.