Уншиж байна ...

Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгджээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гаалийн ерөнхий газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 6-ны өдрийн хоорон дахь экспорт, импортын тоон мэдээллийг гаргасан байна. Уг мэдээлэлд дурдсанаар өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 24,737.1 мянган тонн чулуун нүүрс экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсжээ. 

Харин оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 44,607 ширхэг суудлын, 9,652 ширхэг ачааны автомашин тус тус импортолсон байна. 

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 2.3 дахин, ачааны автомашины импорт 58.3 хувиар өссөн үзүүлэлт юм.