Уншиж байна ...

"Оюуны өмчлөлийн зуучлалыг хийж, зохиогч амьд байхад болон нас барснаас нь хойш 50 жил ар гэрийнхэн нь ашиг хүртэхэд тусална"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оюуны өмчийг хамгаалж, үр шимийг нь хүртэх, соёлын экспорт хийхэд туслах байгууллага үйл ажиллагаагаа эхэлсэн талаар Оюуны өмчийн зуучлалын “Art Exchange Hub” ХХК-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нь дэлхийн оюуны өмчийн өдөр бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан мэдээлэл хийж байгаа аж.

The HU хамтлагийн Монгол дахь хуульч Э.Болорчулуун "Яг одоо төрийн ордонд оюуны өмчийг зах зээлийн эргэлтэд оруулах шинэ хуулийн төсөл хэлэлцэж байгаа. Бүтээлээ булшлахгүй гэдэг нь өөрийнхөө өмч гэдгийг илэрхийлж, түүнийгээ хэрэглүүлэхгүй гэдгээ хэлж байгаа санаа юм. Тэгэх эрх нь 100 хувь байдаг юм. 

Иймд түүнийгээ улам хөгжүүлж байнга ашигла гэсэн зарчмыг барьж, бүтээлийг наймаалцах, арилжих, эдийн засгийн эргэлтэд оруулахаар “Art Exchange Hub” ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм" гэв.

Тэдний эхлүүлж буй уг ажил нь оюуны өмчлөлийн зуучлал буюу зохиогч өөрийнхөө шинэ бүтээлийг хэн нэгнээр дамжуулж зуучлуулж үр ашиг хүртэх үйл ажиллагаа аж.

Энэ боломж нь зохиогч өөрөө амьд байхад болон нас барснаас хойш 50 жилийн дотор төрүүлсэн болон үрчилж авсан эцэг эх, хүүхэд эсвэл эхнэр, нөхөр нь бүтээлийг нь өвлөн авах эрхтэй байх бөгөөд үүнд нь хамтран ажиллаж тусална гэдгийг тэд онцолж байв. 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион "Миний бие 200 гаруй дуу зохиосон ч тэдгээрээсээ нэг төгрөг авч үзээгүй. Жишээлбэл Англид би дуу зохиогч байсан бол миний дуу ямар караокед хэдэн удаа дуулагдсан, тэр киноны дуу болсон байна, радиогоор хэдэн удаа явсан байна гээд бүгдийг нь мэдээлээд мөнгө нь орж ирж байдаг жишээтэй. 

Монголд яагаад байж болохгүй гэж. Өөжгийгийн дууг дуулах дуулахгүйгээ өөрсдөө мэднэ гэдэг. Мэдээж болно. Гэхдээ янз бүрийн зүйлд ашиглахаар болбол тэр хувиасаа бүтээгчид нь хүртээдэг байгаач ээ гэдгийг л хэлмээр байна" гэв.