Уншиж байна ...

Умард Солонгосын төв телевиз Ким Жон Унд зориулсан шинэ дууны видео хувилбарыг цацжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гараг нь Умард Солонгосын зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны түүхт ойн өдөр байв.

Одоогийн удирдагчийн өвөг эцэг Ким Ил Сун 1932 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Солонгосын Ардын Хувьсгалт Армийг хуучнаар Манжуурын нутагт байгуулж байжээ.

Тус улсын төв хэвлэлүүд ард түмэндээ удирдагч Ким Жон Унд үнэнч байхыг уриалсан суртал нэвтрүүлгээ энэ үеэр эрчимжүүлсэн байна.

Тухайлбал эрх баригч Ажилчдын Намын төв хэвлэл Родон Синмун сонин өчигдөр тэргүүн нүүрэндээ “аугаа удирдагч, цэргийн дээд командлагч Ким Жон Унд” үнэнч байхыг уриалсан томоохон нийтлэл гаргажээ.

Умард Солонгосын төв телевизийн сувгаар Ким Жон Унд зориулж бүтээсэн шинэ дууны видео хувилбарыг олон удаа давтан цацаж байна.

Уг дуунд удирдагчийг “найрсаг эцэг”, “аугаа удирдагч” гэх зэргээр магтжээ.

 

Эх сурвалж: CNA, NKnews.org