Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Булган аймгийн ТЭШИГ сумаар аялсан нь

ikon.mn
2014 оны 12 сарын 17
iKon.MN

Булган аймгийн Тэшиг сум нь таван багтай бөгөөд нийт 3500 гаруй хүн оршин суудаг. Хүн амын 20 гаруй хувийг Буриад, үлдсэн хувийг Халх үндэстэн эзэлдэг ажээ. 

Тэшиг сум нь Монгол Улсын хойд хэсэгт ОХУ-тай 140км, баруун талаараа Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэбулган сумтай, өмнө талаараа Хутаг-Өндөр сумтай, зүүн талаараа Сэлэнгэ сумтай газраар хиллэдэг. Нийт нутаг дэвсгэр нь 70 гаруй мянган га талбайтай. Нутгийн 84 хувийг ой эзэлдэг юм байна. 

Эг, Тарвагтай, Эрин, Тавт, Төмрөн, Хужирт зэрэг голуудтай бөгөөд манай орны үзэсгэлэнт сайхан байгальтай сумуудын нэгт зүй ёсоор ордог байна. 

Нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудад 1800 орчим төрлийн ургамал ургадаг. Шинэс, хус, хуш, хайлаас, гацуур, жодоо, нарс,зэрэг модлог ургамалтай.

Баавгай,чоно, шилүүс,гахай,буга, хандгай, хүдэр,тарвага, үен,суусар,минж зэрэг олон амьтадтай гэнэ. Мөн хун,галуу,тогоруу,тоодог,ангир, нугас,өрөвтас,ууль, сойр, нөмрөг,тас,элээ гэх мэтийн олон төрлийн жигүүртэн шувуудтай ажээ.

 

 

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.

Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Булган аймгийн Тэшиг сумаар аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу.

Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23

Зураг
24

Зураг
25

Зураг
26

Зураг
27

Зураг
28