Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Баян хангайн аглагт

ikon.mn
2014 оны 11 сарын 26
iKon.MN

Буга нь ой хөвчийн хамгийн сүрлэг, үзэсгэлэнт амьтан билээ. Эрийг буга, эмийг согоо гэдэг бөгөөд манай орны Хангай, Хэнтий, Хөвсгөл, Монгол алтай, Их хянганы ойт бүх нутагт нутагладаг.

Төлийг Янзага гэх бөгөөд 

  • Нэг настайг Зоргол 
  • Хоёр настайг Тойг, Соёондой 
  • Гурван настайг Шуумгай, Дайр 
  • Дөрвөн настайг Таргалтар 
  • Таван настайг Буга гэж нэрлэдэг байна.

Буга нь дунджаар 12-18 жил насалдаг бөгөөд зуны цагт улаан халиун өнгөтэй байдаг бол өвлийн цагт хөх өнгөтэй болдог. 

Бугын эвэр  нэг талдаа 7-8 ширхэг байдаг бол 18 эвэртэй буга маш ховор тохиолдох ажээ. Есдүгээр сарын дундаас бугын ороо эхэлж сар орчим үргэлжилдэг юм байна.

Ороо орсон үедээ буга уулын нуруу, модны хаяагаар ил гарч урамддаг. Ингэж урамдахыг бугын дуудлага гэж нэрлэдэг ажээ.

 

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.

Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Баян хангайн аглагт аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу

Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10