Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хөвсгөл нуурын өглөө

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 15
iKon.MN

Хөвсгөл нуур нь Монголын хамгийн хойд хэсэг болох Хөвсгөл аймагт орших байгалийн үзэсгэлэнт газар юм.

Хөвсгөл гэж Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур" гэсэн үг ажээ. Харин Монголчууд эрт үеэс тус нуурыг “Ариг ус” гэж нэрлэж ирсэн байна.

Хөвсгөл нуурыг хоёр сая гаруй жилийн настай гэдэг. Мөн дэлхий дээрх хамгийн эртний нууруудын нэг юм. Нийт эзэлхүүн нь 381 км куб бөгөөд энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцдэг гэнэ.

Хөвсгөлийн ай савд 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйлийн шувуу, 750 зүйлийн ургамал байдаг гэсэн тоо баримт бий.

Хөвсгөл нуураас эх авсан Эгийн гол Сэлэнгэ мөрөнг дамжин явсаар 1000 км-ийн зайг туулан Байгаль нуурт цутгадаг юм.

Нуурын өмнөд болон хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зуны цагт усан тээвэр хийгддэг байна.  

 

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.

Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Хөвсгөл нуураар аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу

Бид цаашид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байх болно.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7