Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сүйхэнтийн чулуужсан ой

ikon.mn
2014 оны 12 сарын 10
iKon.MN

Сүйхэнт уул нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших бөгөөд тийм ч их тохиолдоод байдаггүй чулуужсан ой бүхий байгалийн үзэсгэлэнт газар билээ. Чулуужсан мод говьд элбэг байдаг бол чулуужсан ой ховор байдаг ажээ. 

Энэхүү чулуужсан ой нь 500 метрийн урт, 80 метрийн өргөн бүхий талбайг эзэлсэн байх бөгөөд 140-150 сая жилийн өмнө энд эртний шилмүүст өндөр мод араукария ургаж байсан хэмээн үздэг байна. 

Сүйхэнтийн чулуужсан ой нь дэлхий дээр байгаа бусад чулуужсан ойнуудаас үндэс мөчир, наслалтын цагираг, холтос зэрэг нь тод үлдсэн байдаг гэдгээрээ ялгардаг байна.

Хэдийгээр өндөр, том моддын үлдэгдэл боловч чулуужсан мод бага хэмжээтэй байдаг бөгөөд 1996 онд энэхүү бүс нутгийг улсын тусгай хамгаалалтанд авсан ажээ. 

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.

Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Сүйхэнт уулын чулуужсан ойгоор аялахдаа авсан зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу

Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16