Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

А.Цогцэцэг: Солонгосын эмч нар 26 хүнд элэг шилжүүлэн суулгахдаа ямар ч цалин аваагүй

ikon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
 

Элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгааны дараа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нийт багийнханд баяр хүргэж, хамтарч ажилласан БНСУ -ын Асан төвийн эмч нартай цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар Монгол хүнд туслах гэсэн сэтгэлээр л ирдэг. Тэд манай багтай хамтарч 26 хүнд ямар ч цалингүй элэг шилжүүлэн суулгасан гэдгийг хэлээд, эдгээр эмч нарыг ЭМЯ-ны хүндэт тэмдгээр шагналаа.

 

Тэрээр цааш хэлэхдээ, Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа 15 орчим цаг үргэлжилж, дууслаа. Хэдийгээр хагалгаа дууссан ч хагалгааны дараах, үе шаттай явагддаг эмчилгээ маш том хариуцлага гэв.

Профессорын багийн ахлагч доктор Moon Deok-Bok, эмч Jung Dong-Hwan, Kang Woo-Hyun; анестезиолог Jun In-Gu нар цаашид ч эрсдэл өндөртэй хагалгаанд хамтарч оролцохоо илэрхийллээ.